
Монгол, ОХУ, БНХАУ-ын худалдаа, эдийн засаг, хамтын ажиллагааны гурван талт уулзалт БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод эхэллээ.
Уулзалтаар "Бүс ба зам" санаачилгын хүрээнд гурван улсын хамтын эдийн засгийн коридорийг хөгжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, дэд бүтцийг хөгжүүлснээр ард иргэдийн амьдралыг хэрхэн сайжруулах зэрэг асуудлыг хөндөж байна.
