
НМХГ-ын шуурхай албанд ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу БЗД-ийн 14-р хорооны Номин тав трейд ХХК-ний Номин all mart дэлгүүрт 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар Альпенгурт иогурт (тараг)-ын гадна талаар хөгц, мөөгөнцөр үүссэн зөрчил илэрчээ. Гомдол гаргагчийн өгсөн тараг ижил нэрийн, ижил огноотой 15 ширхэг тарагийг НМХГ-ын төв лабораторит шинжилгээнд өглөө. Зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна.
Иргэд та бүхэн энэ төрлийн мэдээллээ Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 7012-8012 дугаарт өгч болох аж.

