
Урьд шөний орсон усархаг борооны улмаас Энхтайваны гүүрний зорчих хэсэгт эвдрэл гарсан тул өнөөдөр буюу 2019.08.18-ны өдрийн 14:00 цагаас тодорхойгүй хугацаагаар Энхтайваны гүүрний хойноос урагш чиглэлтэй зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний хөдөлгөөнийг хааж зам засварын ажил хийнэ Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.