
Өнөөдөр гадаа 18 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
8 дугаар сарын 19-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 231 дахь өдөр бөгөөд он дуусахад 134 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 18 хэмийн дулаан бол шөнөдөө 10 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 19, дөрвөн ногоон мэнгэтэй шар хулгана өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөх гэнэ. Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2667.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.25, юань 380.00, вон 2.23 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан 10.00 цагт Төрийн ордны Сүхбаатарын танхимд болно.
- НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мүн 17.00 цагт Чингис хаан нисэх буудалд бууна.
- Батлан хамгаалах яамны мэргэжил сурталчлах нээлттэй хаалганы өдөрлөг 10.00 цагаас эхэлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Дэлхийн хүмүүнлэгийн өдөр тохиож байна.
- Мөн АНУ-д Үндэсний агаарын тээврийн өдөр тохиож буй.
- 2009 онд Иракийн Багдад хотод цуврал бөмбөгдөлт болж, 101 хүн амь насаа алдаж, 565 хүн бэртэж гэмтжээ.
- 2005 онд анх удаагаа Орос, Хятад улсын хамтарсан цэргийн сургуулилтыг хийжээ. Үүнийг түүхэнд "Энхтайваны даалгавар 2005" хэмээн нэрийджээ.
- 1989 онд Польшийн ерөнхийлөгч Войцех Ярузельский "Солидарность" хөдөлгөөний идэвхтэн Тадеуш Мазовецкийг анхны коммунист бус сайдаар томилов.