
Хятадын баруун өмнөд хэсгийн Чунцин хотын цагдаа нар 16 гишүүнтэй онлайн зэвсгийн наймаачдын бүлэглэлийг илрүүлсэн тухай Синьхуа мэдээлэв. Цагдаагийнхан долоон галт зэвсэг, 2553 сум, зэвсэг угсрах зориулалттай асар олон тооны сэлбэг хэрэгсэл, эд ангийг хураан авсан тухай Чунцин хотын нийгмийн аюулгүй байдлын товчооноос мэдэгджээ. Гэмт бүлэглэл 2019 оны 1-р сараас эхлэн цагдаагийнхны анхаарлыг татсан байна. Мөрдөн байцаалтаар бүлгийн толгойлогч Чэн гэгч нь Хятадын 10 гаруй аймаг, хотуудад интернетээр зэвсгийн наймаа зохион байгуулсан нь тогтоогджээ. Бүлгийн Чин овогтой хэд хэдэн гишүүдийг биедээ олон тооны галт зэвсэг, 1876 сум, их хэмжээний сэлбэг хэрэгсэлтэй явж байхад нь 1-р сарын 4-нд тус хотын хуулийн байгууллагынхан баривчилжээ. Түүний дараа бүлгийн толгойлогч Чэн баривчлагдаж, удалгүй бүлгийн бусад гишүүд Хятадын өмнөд болон зүүн хойд хэсгийн мужуудад цагдаагийнхны гарт оржээ. баривчилжээ. Мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа аж. БНХАУ-д энгийн иргэд галт зэвсэг, эзэмших, үйлдвэрлэх, борлуулахыг хориглодог агаад энэ төрлийн зөрчилд баригдсан хүмүүс долоон жил хүртэл хорих ял авдаг юм.