
Халх голын ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор ОХУ-ын Зэвсэгт хүчний цэрэг, техникууд өнгөрсөн долоо хоногт Баянтүмэнгийн өртөөгөөр Монгол Улсад нэвтэрлээ.
Ойн арга хэмжээний хүрээнд хоёр улс уламжлал болгон зохион байгуулдаг "Сэлэнгэ-2019" хамтарсан цэргийн хээрийн сургуулилалтыг Дорнод аймагт зохион байгуулах аж. Мөн ирэх есдүгээр сарын 03-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсад айлчилж ойн арга хэмжээнд оролцох юм.
Видео эх сурвалж: "Чойбалсан Мн" фэйсбүүк хуудас