
ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат, тагнуулын мөрдөгч О.Бархасбадь, Ч.Мөнхгал, С.Баяр, Ч.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарын есөн хүнд холбогдох шүүх хурал Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зургаа дахь болж өндөрлөлөө.
Шүүх хэлэлцүүлгийн явцад эд мөрийн баримт дутуу, яллагч шийдвэр гаргахад хүндрэлтэй байсан учир дээрх хүмүүст холбогдох хэргийг прокурорт буцаажээ. Хуулийн дагуу хохирогчийн тал тав хоногийн дотор гомдол гаргахгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой юм.