
Өнөөдөр гадаа 18 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
8 дугаар сарын 20-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 232 дахь өдөр бөгөөд он дуусахад 133 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 18 хэмийн дулаан бол шөнөдөө 10 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 20, гурван хөх мэнгэтэй шарагчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлсөж ундаасах гэнэ. Энэ өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2676.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.00, юань 379.80, вон 2.19 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
- 09.00 цагаас Улаанбаатар хотноо "Монгол-Японы эрт, эдүгээ, ирээдүй" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
- Шуурхай зар сонины байранд 18.00 цагаас Энэтхэг Улсаас уригдан ирсэн Олон Улсын Амьдрах Урлагийн Багшийн курс, ДСН курсын багш Амолжи Стрессээс ангид хэрхэн амьдрах арга ухааны талаар лекц хийнэ.
- 11.00 цагт БСШУСЯ-ны 115 тоотод БСШУСЯ Хичээлийн шинэ жилийг угтан "Хичээл эхэллээ" мэдээллийн нээлттэй өдөр арга хэмжээ, хэвлэлийн бага хурал зохион байгуулагдана.
- “ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ” нээлттэй мэдээллийн өдөр 10.00-17.00 цагт БСШУСЯ-ны байранд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд: