
Нийслэлийн 19 дүгээр хороо Чингэлтэй уулын бэлд "Эрдмийн задгай театр” нэртэй гадаа театрыг байгуулжээ. Тус задгай театрт соёл, урлагийн бүхий л үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой юм.
"Эрдмийн задгай театр"-ын талбай 700м2 бөгөөд 900-1000 хүний байгалийн гантиг чулуун суудал, тайз зэргээс бүрдэнэ. Орчмыг тохижуулахаар 19 нэр төрлийн 60 мянган мод тарьжээ.

