
“Тост, Тосон бумбы”ын нуруунд үйл ажиллагаа явуулдаг “Баатарван транс” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоожээ. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг орших энэхүү уурхайд нутгийн иргэд болон уурхайн ажилчдын хооронд маргаан үүсэж, эмх замбараагүй байдал үүссэн байна. Энэ үеэр 15 иргэн хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтэж бэртжээ. Иймд дахин эмх замбараагүй байдал гарахаас сэргийлэн сумын Засаг дарга захирамжаар түр хугацаанд уурхайг зогсоожээ. Мөн уурхай нь улаан чулууны орд бөгөөд анх уурхайн лиценз авахдаа багийн ИНХ-аар хэлэлцүүлээгүй тул хууль бусаар үйл ажиллагаа явуулж байна хэмээн нутгийн иргэд үйл ажиллагааг нь зогсоох шаардлага удаа дарааллан тавьж байжээ.
