
"Нарны хүү Сарны охин" ХХК нь 2015 оноос эхлэн иргэдэд өөрийн санхүүжилтээр жилийн 5 хувийн хүүтэй ипотекийн зээл олгож, орон сууцжуулах төслийг хэрэгжүүлж иржээ.
Ингэснээр өнөөдрийн байдлаар 16 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтыг гарган, нийт 200 орчим өрхийг 5-20 жилийн хугацаатайгаар жилийн таван хувийн хүүтэйгээр орон сууцны зээлд хамруулан, орон сууцжуулаад байгаа аж.
Гэвч тус компанийн хэрэгжүүлж эхэлсэн энэхүү төсөл нь өдгөө зогсонги байдалд орж, захиалагчдаа хохирооход хүрчээ.
Энэ талаараа "Нарны хүү Сарны охин" ХХК-ийн удирдлагууд мэдээлэл хийж байна.