
Өнөөдөр Монгол улсад иргэд ахуйн хэрэглээний ундны ус, сүү, тараг, айраг, жүүс зэрэг хүнсний олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг хадгалах болон зөөж тээвэрлэхдээ химийн бодис хадгалах зориулалттай төрөл бүрийн өнгө хэмжээтэй хүнсний бус зориулалттай хуванцар савнуудыг өргөн хэрэглэж, ард иргэд маань хордож, үндэсний аюулгүй байдал алдагдсаар байгаа.
Эдгээр хуванцар нь хүний эрүүл мэндэд хортой хар тугалга болон хорт хавдар үүсгэх өндөр магадлалтай (BPA, Формальдегид, диоксин ) зэрэг химийн бодисуудыг байнга ялгаруулж, тухайн хадгалж буй бүтээгдэхүүний чанарт муугааар нөлөөлдгийг судлаач эрдэмтэд тогтоосон.
- Хуванцар саванд байх хар тугалганы хэмжээ 0.01 мг/л байх ёстой гэж заасан бол тосны канистерт 500-800, цэнхэр том саванд 60-72 дахих их,
- Формальдегид хуванцар сав суулганаас химийн болисын хүнсэнд шилжих зөвшөөрөгдөх дээд хэмжээ тосны канистерт 1800-3900, цэнхэр том саванд 3600-6900 дахин их,
- Формалины хэмжээ тосны канистерт 27.0-39.17 мг, цэнхэр том саванд 37.67-53.43 мг тус тус байдгийг онцолжээ
Цэнхэр усны савтай "дайн" зарлаад нилээдгүй удаж байгаа ч үр дүн гарахгүй байгааг албаныхан хэлж байгаа. Гэхдээ цөөнгүй иргэд хуванцар савнаас татгалзаад буй. Харин, зөвхөн усны саваа солилоо гээд өвчлөл багасна гэсэн үг биш бөгөөд зориулалтын савны цэвэрлэгээ тун чухал. Ингээд усны савыг хэрхэн цэвэрлэх хүргэе.
Доорх зөвлөмжийг амьдралдаа хэрэгжүүлж ундны усыг гэрийн нөхцөлд зөөх, хадгалах явцад бохирдохоос сэргийлэх нь гэдэсний халдварт өвчин, суулгалт халдварын өвчлөл үүсэхээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахад ихээхэн ач холбогдолтой юм.
