
Олон жил дамнан баригдаад дуусаагүй, өөрөөр хэлбэл, царцсан сургууль, цэцэрлэгийн 22 барилга байна. Энэ талаар БСШУСЯ-ны Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ч.Энх-Амгалангаас тодруулахад "Бид энэ жил 48 сургууль, сургуулийн өргөлтгөл, 93 цэцэрлэг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Харин царцсан 22 сургууль, цэцэрлэгийн хувьд 2012-2016 оны хооронд буюу өмнөх Засгийн газрын үед баригдаж байгаад зогсонги байдалд орсон. БСШУСЯ-наас санхүүжилтийг нь шийдэх үүднээс ирэх жилийн улсын төсвөөс хөрөнгө гаргуулах санал өгсөн байгаа" гэлээ.