
Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулахыг зорьж байгаа юм. Энэ хүрээнд явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажлыг эхлүүлсэн. Иймд НГЗБА-аас зөвшөөрөлгүй барьсан барилга, хашаа, хайс, ТҮЦ-ыг буулгаж газрыг чөлөөлж байгаа юм. Энэ хүрээнд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу "UB palace"-ийн хойд талын үерийн далан дагасан авто замыг "П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг"-ийн арын замтай холбох 1.2км авто замын ажил хийх нөхцлийг хангахаар уг замын трасст өртсөн, зөвшөөрөлгүй барьсан гараашуудыг буулгаж газар чөлөөлөхөөр болжээ.