
Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар 19 аж ахуй нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцалсан. Үүнтэй холбогдуулан уул уурхайтай холбогдох нэр бүхий хүмүүс "Новотел" зочид буудалд цугласан, тэдний дотор УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа байсан гэх мэдээлэл цахим орчинд түгээд байсан билээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа өөрийн цахим хуудсаар дамжуулан "Буудалд бизнесменүүдтэй байна гэдэг бол ор үндэсгүй мэдээлэл" хэмээн мэдэгдэв.