
Өнөөдөр гадаа 24 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
8 дугаар сарын 23-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 235 дахь өдөр бөгөөд он дуусахад 130 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 24 хэмийн дулаан бол шөнөдөө 11 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 23, есөн улаан мэнгэтэй хар луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа элбэг олдох гэнэ. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2675.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.20, юань 378.00, вон 2.19 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 22.57 цагт сар тал болно.
- 11.40 цагт СХД-ийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын шав тавих ажиллагаа болно.
- ҮБХИС-ийн олон улсын хурлын танхимд "Халхын голын дайн-80 жил" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 09.00 цагт эхэлнэ.
- Манай улсад сонсгол оруулах дунгийн суулгацын мэс засал хийгдэж эхэлсний 10 жилийн ойн арга хэмжээ 18.00 цагт Чингис хаан зочид буудалд болно.
- Улаанбаатар хотноо зохион байгуулагдах "ABU ROBOKON-2019 MONGOLIA" Олон Улсын тэмцээний талаарх хэвлэлийн бага хурал 12.00 цагт "HOLIDAY INN" зочид буудлын хурлын танхимд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр бол Украйн улсын Үндэсний далбааны өдөр
- 1978 оны энэ өдөр АНУ-ын сагсан бөмбөгийн алдарт тамирчин Kobe Bryant мэндэлжээ.
- 1974 оны энэ өдөр ОХУ-ын алдарт физикч, академич, Нобелийн шагналтан Константин новоселов /Konstantin Novoselov/ мэндэлжээ.
- 2012 онд Словены ойролцоо халуун агаарын бөмбөг дэлбэрч, 6 хүн нас барж, 28 хүн шархдаж байжээ.
- 2011 онд Виржиниад 5.8 баллын хүчтэй газар хөдөлж, 200-300 сая ам.долларын хохирол учирчээ.
- 1991 онд Tim Berners-Lee www буюу World Wide Web-г шинэ түвшинд аваачжээ.