
Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулахыг зорьж байгаа. Явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажлыг эхлүүлсэн билээ. Уг ажлаар зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс, ТүЦ-үүдийг буулгаж газрыг чөлөөлж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 54 дүгээр цэцэрлэгийн хойд талд нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан төмөр гараашийг албадан буулгаж газрыг чөлөөлжээ.