
"Буянт-Ухаа 2" хорооллын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцсэн иргэдийн материалыг энэ сарын 19-ний өдрөөс 23-ныг дуустал ажлын цагаар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл, Дүнжингарав салбаруудаар хүлээн авч байна. Одоогийн байдлаар дээрх 2 салбарт нийт 12 цонхон дээр материал хүлээн авч байгаа бөгөөд эхний шатанд тэнцсэн иргэд заасан хугацаанд материалаа авчирч өгөөгүй, материалын бүрдэл дутуу болон цахим бүртгэлд хамрагдахдаа ирүүлсэн анкетын мэдээлэл зөрүүтэй гэх мэт алдаатай тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасагдах аж.