
"Toyota" компанийн дэлхийд танигдсан алдартай цуврал болох "Land cruiser" анх үйлдвэрлэгдэж эхэлснээсээ хойш хэрэглэгчдийн сайшаалыг хүртээд байгаа билээ. Тус авто машин нь байгалийн эрс тэс цаг уур, бартаат замын найдвартай ажиллагаа, бат бөх чанараараа хэрэглэгчдээс "Замын хаан" хэмээн өргөмжлөгдсөн юм. Мөн манай улсын цаг агаар, замын нөхцөлд тохирсон болох нь аль хэдийнээ батлагдсан билээ.
Гэвч "Toyota" компани уг цуврал авто машинаа 2022 оноос дахиж үйлдвэрлэгдэхгүй болсон талаар алдарт "Motor Trends" сэтгүүлийн сэтгүүлч Жони Либерман өөрийн Инстаграм хуудсаар дамжуулан мэдээлжээ. Тэрбээр "Land Cruiser машины зах зээл олон улсад хумигдаж байна. Тoyota компани нь дээд зэрэглэлийн Lexus брэндийн цуврал авто машинтай учир Land Cruiser-ийн байр суурь нь унах аргагүй юм. Иймд тус компани энэхүү цувралаа 2022 оноос үйлдвэрлэхээ зогсоох болсон" гэлээ.