
Өнөөдөр гадаа 17 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
8 дугаар сарын 26-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 238 дахь өдөр бөгөөд он дуусахад 127 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 17 хэмийн дулаан бол шөнөдөө 8 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 26, зургаан цагаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал жаргал үргэлжид ирэх гэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2675.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.10, юань 377.50, вон 2.19 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- "Oзон-уур амьсгалд ээлтэй орлуулах шинэ технологи” үзэсгэлэн, дугуй ширээний хэлэлцүүлэг 11.30 цагаас Холидэй Инн Зочид буудалд болно.
- ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын хурлын танхимд 09.30 цагаас "Соёлын өвийг хууль бусаар хил давуулан худалдаалахтай тэмцэх" сэдвээр олон улсын хурал, семинар болно.
- Зүүн Өмнөд Азийн төв банкуудын төв (SEACEN Centre) Монголбанк хамтран Улаанбаатар хотноо Азийн 10 орны төв банкуудын төлөөллийг хамруулсан сургалтыг 2019 оны 8 дугаар сарын 26-наас 30-ны өдрүүдэд Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд зохион байгуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1991 оны энэ өдөр Америкийн ирээдүйтэй залуу жужигчдийн тоонд зүй ёсоор багтаж буй Дилан О'Брайен мэндэлжээ.
- 2015 онд АНУ-ын хоёр сэтгүүлчийг Виржиниа мужийн Монета хотод шууд нэвтрүүлэг хийж байх үеэр хуучин хамтрагч нь буудан хороожээ.
- 1978 онд Албино Лучиани нь Ромын католик шашны анхны Пап лам болжээ.
- 1970 онд Шинэ феминист хөдөлгөөн Эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө тэмцэл өрнүүлж байжээ.
- Өнөөдөр АНУ-д Эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хамгаалах өдөр тохиож байна.