
Дорнод аймагт Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулан 1939 онд ашиглагдаж байсан авто машинуудыг сэргээн засварлах уралдаан зохион байгуулжээ. Тэмцээнийг Дорнод аймгийн Авто тээврийн үндэсний төв, аймгийн Замын цагдаагийн тасаг, Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг зохион байгуулах комисс хамтран зохион байгуулсан байна.
Уралдааны тэргүүн байранд ГАЗ-51 автомашиныг засварласан Б.Одгийв тодорч, хоёрдугаар байранд Пикап м415 автомашинаар Б.Мөнхчөдөр, гуравдугаар байранд Трабант 601 автомашинаар М.Бат-Эрдэнэ нар тус тус тодорлоо.



