
Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулахыг зорьж байгаа юм. Иймд явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажлыг эхлүүлсэн билээ. Уг ажлаар зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс, ТүЦ-үүдийг буулгаж газрыг чөлөөлж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 22-р байрны зүүн урд талын явган хүний зам хааж зөвшөөрөлгүй байршуулсан контейнеруудыг чөлөөлж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлжээ. Мөн тус дүүргийн 8 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжинд зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг албадан нүүлгэж нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлсөн байна.
