
Энэ жилээс түүхий нүүрсийг түлүүлэхгүйгээр болсон. Иймээс түүхий нүүрсийг орлох шахмал түлшийг хийж Нийслэлийн хэмжээнд хоёр сар хэрэглэхүйц түлш нөөцлөөд байгаа. Тэгвэл нүүрсэнд хяналт тавихаар Мэргэжлийн хяналтын газрынхан явуулын байртай боллоо. Ингэснээр шаардлагатай газруудад очиж ажиллах боломжтой болж буй гэнэ.