
АНУ-ын Иллинойс муж электрон тамхи татсанаас үүдэлтэй өвчний улмаас анхны нас баралт бүртгэгджээ. Энэ тухай тус мужийн Эрүүл мэндийн хэлтсийн мэдэгдлийг иш татан “USA Today” мэдээлжээ. "Энэ бол Иллинойс мужид электрон тамхи хэрэглэсний улмаас амьсгалын замын хүнд өвчтэй болж нас барсан анхны тохиолдол боллоо" гэж дээрх байгууллагын төлөөлөг мэдэгджээ. Эмч нарын өгсөн мэдээллээр бол АНУ-д тус тамхийг татсаны улмаас өвчилж эмнэлэгт хандсан хүмүүсийн сүүлийн хэдэн долоо хоногт хоёр дахин нэмэгджээ. Сүүлийн хоёр сарын хугацаанд электрон тамхи татсанаас уушгины ноцтой өвчтэй болсон 153 өвчтөн 16 мужийн эмнэлгийн байгууллагуудад хүргэгдсэн байна. Өмнө нь Өмнө нь Сан Франциско хот бүх төрлийн электрон тамхийг хориглосон анхны хот болсон юм.