
Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд ОХУ-ын Агаар, сансрын хүчний гвардын 234-р нисэх хорооны "Русские Витязь" баг Монголд нисэхийн үзүүлбэр үзүүлэх болсон талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэгвэл тус нисэх баг тоглолт болохоос гурван хоногийн өмнө буюу өнгөрсөн шөнө "Буянт Ухаа"-д газарджээ.
"Русские Витязи" баг нь өндөр түвшний нисэгчдээс бүрдсэн ба байлдааны зориулалттай "Су-27УБ" онгоцоор агаарт уян хатан үзүүлбэр үзүүлж иржээ. Монголчуудад сонирхуулах тус үзүүлбэр нь 2019 оны наймдугаар сарын 28-ны өдөр Хүй долоон худагт зохион байгуулагдах юм.