
Оюуны ялгаатай чадвартай хүмүүсийн хөдөлмөр эрхлэх боломжийг олон нийтэд ойлгуулах замаар тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хөдөлмөр эрхлэхэд ХААЛГАА НЭЭЦГЭЭЕ!” үзэсгэлэн, арга хэмжээг Японы “Палетте”, Монголын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо хамтран есдүгээр сарын 19-21-ний хооронд зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд Япон улсын туршлагыг Монголын бизнес эрхлэгч, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагуудад танилцуулах юм.
Хамтран зохион байгуулагчаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, ХУД-ийн ЗДТГ, ХБИ-ийн зөвлөл ажиллах юм.