
Өнөөдөр гадаа 17 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
8 дугаар сарын 27-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 239 дахь өдөр бөгөөд он дуусахад 126 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 17 хэмийн дулаан бол шөнөдөө 5 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 27, таван шар мэнгэтэй улаан бич өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлзийтэй сайн гэнэ. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2674.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.80, юань 374.50, вон 2.17 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN мэдээллийн төвд 11.00 цагаас Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар “Монгол үндэсний хүний эрх иргэдийн хяналтын хороо” ТББ-аас мэдээлэл хийнэ.
- MN мэдээллийн төвд 11.30 цагаас “Монголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбоо”-ноос Засгийн газрын уул уурхайн асуудлаар гаргаж буй бодлого шийдвэрүүдтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлалаа.
- MN мэдээллийн төвд 12.00 цагаас Монгол Улсын Эх үрсийн элч дуучин Ноён Бондгор гэр бүлийн хамт олон мянган хүнд өвчтэй хүүхдүүдийн нэг талийгаач Анхилуун охины хандивт зориулан авсан 10-аад мянган балыг дараагийн эдгэрэх боломжтой хүүхдэд хандивлахаар болсон талаар мэдээлнэ.
- 09.00 цагт Багшийн хөгжлийн ордны 202 тоотод мөн Хүүхдийн ордонд, Нийслэлд зохион байгуулагдах "Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй" сургалтын нээлт болно.
- 11.00 цагт Спортын төв ордны 303 тоотод Монголын хүүхдийн спортын VI наадмын шигшээ тэмцээний талаар мэдээлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2011 онд “Ирен” хар салхи АНУ-ын зүүн эргийг дайрч, 47 хүний аминд хүрч, 15.6 тэрбум долларын хохирол учруулжээ.
- 2003 онд Ангараг гараг дэлхийд бараг 60,000 жилийн хугацаанд 55,758,005 км зайг туулан ойртжээ.
- 1955 онд Гинессийн ном хэвлэгдэн гарчээ.
- 1944 онд ухарч явсан фашистын арми Францын 22 тосгоныг галдан шатаажээ.
- 1900 онд Англид анхны хот хоорондын автобус явж эхэлжээ.