Өнөөдрөөс 100 айлын зорчих хэсгийн авто зам нээгдэж байгаа талаар бид мэдээлсэн. Нээлтийн үеэр нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх 100 айлын замд таван зогсоол шинээр нэмэж барина, тэр дундаа цахилгаан авто машин цэнэглэдэг "Эко зогсоол" барина хэмээн мэдээллээ.