
Үндэсний бөхийн Улсын аварга цолтой Э.Оюунболд баяр наадмын барилдаанаар допинг хэрэглэсэн нь өчигдөр тогтоогдсон. Үүнтэй холбогдуулан тэрбээр "Би допинг хэрэглээгүй. Миний шээсийн сольсон байна" гэх тайлбарыг өгөөд байгаа юм. Тэгвэл Шадар сайд Ө.Энхтүвшин Улсын аварга Э.Оюунболдын цолыг хураах асуудлаар Баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороог хуралдуулж, дараа нь Ерөнхийлөгчид хандахаар болжээ.