
Өнөөдөр гадаа 21 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
8 дугаар сарын 28-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 240 дахь өдөр бөгөөд он дуусахад 125 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 21 хэмийн дулаан бол шөнөдөө 7 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 28, дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин тахиа өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2676.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.80, юань 373.70, вон 2.18 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 12.00 цагт Монгол ньюс төвд сэтгүүлч Уянгын асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.
- "Фантастик" продакшны бүтээл "37 дугаар точка" олон ангит киноны өдөрлөг 11.30 цагаас "Ауруг" зоогийн газарт болно.
- НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд илгээх- Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR)-ийн тайлан танилцуулах зөвлөлдөх уулзалт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд 11.00 цагаас болно.
- 10.30 цагт НМХГ-ын хурлын танхимд сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хяналт шалгалтын явц байдлын талаар мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1991 онд ЗХУ-ын хамгийн сүүлчийн Засгийн газар огцорчээ.
- 1988 онд ХБНГУ дахь АНУ-ын Рамштайн цэргийн баазад онгоцны жолоодлогын шоуны үеэр Италийн гурван онгоц мөргөлджээ. Агаарт мөргөлдсөн онгоцнуудын сэг газарт унаж шоуг үзэж байсан 70 гаруй хүн амь үрэгдсэн аж.
- 1958 онд Парисын цагдаа нар 3 мянган алжир цагаачдыг баривчилжээ.
- 1937 онд “Toyoto” автомашины компани үүсэн байгуулагджээ.
- 1933 онд Английн цагдаагийн газар гэмт хэрэгтнийг барихдаа анх удаа радиог ашиглажээ. “BBC”-ийн радио хүн амины хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийн гаднах төрхийг дамжуулжээ.
- 1898 онд “Брэдийн ундаа” нэртэй ундаа “Пепси-кола” нэртэй болжээ.