
Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд ОХУ-ын Агаар, сансрын хүчний гвардын 234-р нисэх хорооны "Русские Витязи" баг Монголд нисэхийн үзүүлбэр үзүүлэх болсон талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэгвэл тус үзүүлбэр нь өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 28-ны өдрийн 13:00-15:00 цагийн хооронд Хүй долоон худагт зохион байгуулагдах юм.
"Русские Витязи" баг нь өндөр түвшний нисэгчдээс бүрдсэн ба байлдааны зориулалттай "Су-27УБ" онгоцоор агаарт уян хатан үзүүлбэр үзүүлж иржээ.