
Өнөөдөр гадаа 23 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
8 дугаар сарын 29-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 241 дахь өдөр бөгөөд он дуусахад 124 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 23 хэмийн дулаан бол шөнөдөө 10 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 29, гурван хөх мэнгэтэй шар нохой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал сүлд тэнэж одох гэнэ. Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2675.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.70, юань 373.30, вон 2.19 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- ЭМЯ-ны "B" зааланд 09.00 цагаас "Гемодиализийн өвчтөнд үзүүлэх эмчилгээний ба сувилахуйн тусламжийн дэвшил" сэдэвт Монгол Японы бөөр судлалын салбарын мэргэжилтний III уулзалт семинар болно.
- Төрийн ордонд 09.00 УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ.
- "Холидэй Инн" зочид буудлын нэг давхрын хурлын танхимд “Газар зүйн заалт ба бүс нутгийн хөгжил” сэдэвт Монгол-Орос-Хятад улсын Оюуны өмчийн асуудлаарх хамтарсан бага хурал болно.
- 11.00 цагаас Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд "Буянт-Ухаа2" хорооллын 972 айлын орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл, сонгон шалгаруулах явцын талаар “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас тайлбар мэдэгдэл хийнэ.
- 12.00 цагаас Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хэвлэлийн танхимд "2019-2020 оны шинэ хичээлийн жил" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах талаар цагдаагийн байгууллагаас мэдээлнэ.
- Монголбанкны сар бүрийн ээлжит хэвлэлийн хурал 14.00 цагаас болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1958 оны энэ өдөр попын хаан Майкл Жексон төржээ.
- 2009 онд Майкл Жэксоны төрсөн өдрөөр түүний дурсан дэлхий даяар флэшмоб давлагаа явагджээ.
- 2001 онд хүний урт наслалтын генийг олжээ.
- 1966 онд “The Beatles” хамтлаг хамгийн сүүлийн тоглолтоо хийжээ.
- 1933 онд Герман улс еврей үндэстнүүд олноор хорих лагерьт байх ёстой гэж мэдэгджээ.
- 1926 онд Непалд боолчлолыг халжээ.