
Монгол Улсын хэмжээнд 2019 онд нийт 8.15 сая баррель /1.1 сая тонн/ газрын тос олборлон, экспортод гаргаж, газрын тосны орлогоос улсын төсөвт 335.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа талаар УУХҮЯ-наас мэдээллээ.
Энэ оны долдугаар сарын 31-ний байдлаар улсын хэмжээнд 4.09 сая баррель буюу 554,957 тонн газрын тос олборлож, 3.87 сая баррель буюу 525,300 тонн газрын тос экспортлож 134.34 тэрбум төгрөг (40 хувь)-ийн орлого хуримтлуулаад байгаа аж.
Газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр:
2019 оны наймдугаар сарын 27-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 39 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс:
- А-80 автобензин - 37;
- Аи-92 автобензин - 42;
- Дизелийн түлш - 37;
- ТС-1 онгоцны түлш 20 хоногийн нөөцтэй байна.
1191.830 мянган тонн шатахуун импортоллоо.
Бөөний үнийн хувьд "Мон-Петэкс" ХХК-ийн дизелийн түлш 20 төгрөг, Дархан-Уул аймагт Аи-92 автобензин 30-70 төгрөг, дизелийн түлш 20-40 төгрөгөөр тус бүр буурсан байна. Жижиглэнгийн үнийн өөрчлөлтийг орон нутаг дахь төлөөлөгчид болон компаниудын ирүүлсэн мэдээг үндэслэсэн бөгөөд мэдээнээс харахад 2019 оны наймдугаар сарын 27-ны өдрийн байдлаар үнэд өөрчлөлт ороогүй байна.