
Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд “Хоёр ард түмэн-Нэг ялалт” гэрэл зургийн үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерейд 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр нээнэ.
Үзэсгэлэнд 50 гаруй ховор нандин гэрэл зураг дэлгэх аж. Үүнд “Дайсны байлдааны нисэх онгоц сөнөсөн газар дээр”, “Зөвлөлт-Монголын цэрэг тулалдааны өмнө”, БНМАУ-ын Маршал Х.Чойбалсан Зөвлөлт-Монголын дайчидтай уулзаж байна”, Халх голын байлдаанд олзлогдсон япон цэргүүдийн хувийн эд зүйлс, Монгол Улс, ОХУ-ын зэсвэгт хүчний терроризмын эсрэг “Сэлэнгэ-2015” хамтарсан хээрийн сургууль зэрэг 20 гаруй гэрэл зураг, Оросын талаас “Монгол Улсын нутаг дэвсгэрт байрласан Зөвлөлтийн Армийн нэгдүгээр бүлэглэлийн командлагч Георгий Жуков”, “Халх голын тулалдааны үеэр Зөвлөлт, Монголын дайчдын олзолсон зэр зэвсгийн үзэсгэлэн”, “Халх голын орчимд Улаан армийн цэргүүдэд олзлогдсон япон цэргүүд”, “Зөвлөлтийн офицерууд олзлогдсон япончуудыг Халх голын байлдааны үеэр байцааж байгаа нь” зэрэг гэрэл зургийг дэлгэн үзүүлэх юм байна.