
Өнөөдөр гадаа 23 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
8 дугаар сарын 30-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 242 дахь өдөр бөгөөд он дуусахад 123 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 24 хэмийн дулаан бол шөнөдөө 10 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 30, хоёр хар мэнгэтэй шарагчин гахай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрлэг лугаа учрах гэнэ. Энэ өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2675.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.70, юань 373.00, вон 2.19 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 18.38 цагт сар битүү болно.
- Онцгой байдлын байгууллагаас хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан сурч хүмүүжих орчны аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж буй хяналт, шалгалт ын талаар 11.00 цагт мэдээлнэ.
- Багахангай дүүргийн 3200 м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн нээлтийн ёслол 11.00 цагт Багахангай дүүрэгт болно.
- “ХХI зууны төрийн албаны менежер” номын нээлт 10.00 цагаас Блю Скай зочид буудлын “Жэйд” танхимд болно.
- Халх голын түүхт ялалтын 80 жилийн ойд зориулан ОХУ-ын БХЯ-ны "Звезда" телевиз, МҮОНТ хамтран бүтээсэн "ХАЛХ ГОЛ ДЭЭРХ БААТАРЛАГ ГАВЬЯА" түүхэн цуврал киноны нээлт 2019 оны есдүгээр сарын 2-нд болох гэж байгаатай холбогдуулан 11.00 цагт МҮОНРТ-ийн "MNB Эвэнт холл"- д хэвлэлийн бага хурал болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Турк улсын Ялалтын баяр тохиож байгаа юм байна.
- Мөн өнөөдөр Сураггүй алга болсон хүмүүсийг хүндэтгэх олон улсын өдөр тохиож байна.
- 1972 оны энэ өдөр Чехийн хөлбөмбөгчин Павел Недвед мэндэлжээ.
- 1986 онд Паник ат дэ Диско хамтлагийн гитарчин Райан Росс мэндэлжээ.
- 1852 онд химийн салбарын анхны нобелийн шагналтан Якоб Хэндрик Вант-Гофф мэндэлж байжээ.