Их дээд сургуулийн оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим картын талаар Нийслэлийн боловсролын газар, Улаанбаатар смарт хкк, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газраас мэдээлэл хийлээ. Тодруулбал, 2019-2020”оны хичээлийн шинэ жилийн их дээд сургуулийн оюутнуудад цахим төлбөрийн карт олгох тухай Нийслэлийн боловсролын газрын даргын удирдамж гарчээ. Тус удирдамжийн дагуу их энэ сарын 26-30-ны хооронд сургуулиуд оюутныхаа хүсэлтийг хүлээн авч байгаа бөгөөд ирэх сарын 5-нд боловсролын газар хүргүүлэх аж. Хүсэлтийн дагуу есөн сарын 6-аас ажлын 10 хоногт багтаан цахим картыг их дээд сургуулийн оюутнуудад олгохоор болжээ.