
Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд “Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээг 9-р сарын 2-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд Хятадын шилдэг 10 уран сайхны кино Тэнгис, Өргөө 1, Гэгээнтэн, iCinema кино театрт монгол дуу орчуулгатайгаар үнэ төлбөргүй гаргах юм.
Мөн уг соёлын цуврал арга хэмжээнд гэрэл зургийн үзэсгэлэн, ном хэвлэл, уран сайхны кино, олон ангит уран сайхны кино солилцоо, Монгол анагаах ухааны үнэ төлбөргүй оношилгоо, аялал жуулчлалын танилцуулга, спортын нөхөрлөлийн тэмцээн зэрэг найман төрлийн 21 арга хэмжээг зохион байгуулах аж.
Э.Булган


