
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд автомашины дугаарыг тэгш, сондгойгоор нь ангилан явуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж өнгөрсөн долоо хоногоос хэрэгжиж эхэллээ.
Уг захирамжийн дагуу өнөөдөр буюу наймдугаар сарын 31-ний бямба гарагт тэгш тоогоор, есдүгээр сарын 1-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцох эрхтэй юм.