
Өнөөдөр гадаа 28 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
9 дүгээр сарын 03-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 245 дахь өдөр бөгөөд он дуусахад 120 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 28 хэмийн дулаан бол шөнөдөө 14 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 3, найман цагаан мэнгэтэй хар бар өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал баялаг төгөлдөр болох гэнэ. Энэ өдөр морь, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2674.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.60, юань 374.30, вон 2.19 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Монголд хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэдэг цор ганц ХААИС-ийн 61 дэх хичээлийн жилийн нээлт 10.00 цагаас эхэлнэ.
- УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар 11.30 цагт Төрийн ордны Чуулганы танхимын үүдэнд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон цаг үеийн зарим асуудлаар байр сууриа илэрхийлнэ.
- ГИХГ албан хаагчиддаа зориулж байгуулсан цэцэрлэгийн нээлт 09.00 цагт Гадаадын иргэн, харьяатын газар болно.
- МУИС-ийн 2019-2020 оны хичээлийн жилийн нээлтийн ёслол 10.00 цагт МУИС-ийн хичээлийн 1-р байрны өмнөх талбайд болно.
- Сар бүрийн цусаа бэлэглэх өдөр ЦССҮТ-д 10.00 цагт болно.
- “Зайсан Хилл” цогцолборт 18.30 цагаас Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МҮОНРТ ОХУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх Зэвсэгт хүчний “Звезда” телевизтэй хамтран бүтээсэн "Халхын голд байгуулсан гавьяа” түүхэн, цуврал баримтат киноны нээлтийн ажиллагаа болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2001 онд Америкийн насанд хүрэгчдэд зориулсан кабелийн телевизийн сүлжээ болох "Adult Swim" нээгджээ.
- Өнөөдөр бол БНХАУ-ын нэгэн муж болох Тибет мужийн Ардчиллын өдөр юм байна.
- Мөн өнөөдөр АНУ-д VJ өдөр буюу Дэлхийн 2-р дайнд Японыг ялсан өдрийг тэмдэглэж байна.
- 1970 онд НАСА сар луу хөөргөсөн хоёр туршилтын пуужинг зогсоосон болохоо албан ёсоор мэдэгдсэн байна.
- 1992 онд Бүгд Найрамдах Никарагуа Улсад 7.7 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 116 гаруй хүн амь насаа алдаж, төдий тооны үнэ шархдаж байжээ.
- 1987 онд Оросын нийслэл Моксва хотын төв талбай болох Ялалтын улаан талбайд 19 настай нисгэгч Mathias Rust өөрийн хувийн онгоцоор ниссэн хэмээн буруутгагдаж, түүний шүүх хурал болж байжээ.