
Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/270 тоот захирамжийн дагуу байгуулагдсан хууль хяналтын байгууллагын ажлын хэсгийн шалгалт үргэлжилж байна. Уг шалгалт найман сарын 29-ний өдөр Бугант Тосгоны Бага өлөнт, 35-ын ам, Толгойт гэх газруудаас хууль бус олборлолтын үйл ажиллагаанд ашигласан экскаватор, гитаран буу гэх бага оврын угаах төхөөрөмжүүд, скруббер, алт ялгах бункер болон гурван ширхэг гэрийг тус тус албадан буулгаж түр хураан саатуулжээ.
Дээрх шалгалтын хүрээнд хууль бус олборлолтод өртөж эвдэрсэн газрын хэмжээ, хил заагийг хиймэл дагуулын мэдээ ашиглан шүүлт хийх, эзэн холбогдогчийг тогтоох, нөхөн сэргээлтийг хийлгэх, эрчимжүүлэх ажлыг давхар хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм . Мөн хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.