
Тээврийн цагдаагийн албаны санаачилгаар “Бэлэн бус торгуультай холбоотой иргэдэд учирч буй хүндрэл, тулгамдаж буй асуудал” сэдвээр Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба, Мэдээлэл технологи, холбооны төв, Хуулийн хэлтсийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар бэлэн бус торгууль оногдуулж буй системийн ажиллагаа, иргэдэд учирч буй хүндрэлтэй асуудлын талаар хэлэлцэж торгууль төлөлтийн талаар арилжааны банкнуудад мэдээлэл хүргүүлэх, хамтран ажиллах, бэлэн бус торгууль оногдуулахтай холбоотой зарим эрх зүйн баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулан холбогдох албадад хүргүүлэн ажиллахаар шийдвэрлэжээ.