
Өнөөдөр гадаа 29 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
9 дүгээр сарын 03-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 246 дахь өдөр бөгөөд он дуусахад 119 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 29 хэмийн дулаан бол шөнөдөө 14 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 4, долоон улаан мэнгэтэй харагчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал бие эрхтний хүч сайжрах гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2673.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.50, юань 373.50, вон 2.18 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины айлчлал 10.30 цагаас эхэлнэ.
- 09.30 цагт Л.Дандарбаатарын хөшөө (офицеруудын ордон), Ж.Лхагвасүрэн жанжны хөшөө (БНХАУ-ын элчингийн урд), Зөвлөлтийн дайчдын хөшөөнүүдэд (Зайсан толгой) хүндэтгэл үзүүлж цэцэг өргөнө.
- Мэргэжлийн сэтгүүлчдийн факт-чек хийх ур чадварыг хөгжүүлэх зорилготой “Fact-Check Mongolia” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа болно.
- Монгол улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх соёл, аялал жуулчлалын цуврал арга хэмжээний нэг болох “Өвөр Монголын өөртөө засах орон, Хэбэй мужийн соёл аялал жуулчлалын танилцуулга арга хэмжээ 16.00 цагт НОВОТЕЛ-д зохион байгуулагдана.
- Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд ахмад архитекторуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ 10.00 цагт МАЭ-ийн ордны хүндэтгэлийн танхимд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2017 онд БНАСАУ зургаа дахь удаагийн цөмийн туршилт хийсэн нь тус улсын түүхэн дэх хамгийн хүчтэй туршилт болсон юм.
- 1971 онд Катар тусгаар тогтносон улс болсноо дэлхий нийтэд зарлажээ.
- 2016 онд БНХАУ, АНУ "Парисын цаг уурын гэрээ"-г албан ёсоор соёрхон баталжээ.
- Өнөөдөр Австрали улсад төрийн далбааны өдөр тохиож байна.