
Өнөөдөр гадаа 24 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
9 дүгээр сарын 04-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 247 дахь өдөр бөгөөд он дуусахад 118 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 24 хэмийн дулаан бол шөнөдөө 15 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 6, зургаан цагаан мэнгэтэй хөх луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал бие эрхтний хүч сайжрах гэнэ. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2673.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.50, юань 373.50, вон 2.18 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- ДАШТ-ий урьдчилсан шатны "F" хэсгийн Монгол - Мьянмарын тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал 11.10 цагт Holliday inn зочид буудлын 19 давхарт болно.
- МN мэдээллийн төвд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрх, сургуулийн элсэлттэй холбоотой мэдээлэл хийнэ.
- MN мэдээллийн төвд 14.00 цагаас Монголын улс төрийн намуудын дотоод ардчиллын индексыг танилцуулна.
- 11.00 цагаас СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургууль дээр Монголын анхны мэргэжлийн гэрэл зургийн сургуулийн нээлт болно.
- Монголньюс мэдээллийн төвд 11.00 цагаас Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооноос эдгээр хүүхдүүдийн сурч боловсрох эрх хэрхэн зөрчигдөж байгаа болон тулгамдаж буй асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
- 12.00 цагаас MN tower-т мэргэжлийн сэтгүүлчдийн факт-чек хийх ур чадварыг хөгжүүлэх зорилготой “Fact-Check Mongolia” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Аргентин улсад Цагаачдын эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
- 1981 оны энэ өдөр Америкийн алдарт дуучин Бейонсе мэндэлжээ.
- 1957 онд "Форд" компани Edsel машинаа танилцуулж байжээ.
- 2007 онд Аль-Кайда бүлэглэлийнх байх магадлалтай гурван террористыг баривчилжээ. Тэд Франкфуртын олон улсын нисэх буудал болон АНУ-ын цэргийн баазад тэсрэх бөмбөг суурилуулах гэж байжээ.
- 1998 онд Гүүгл байгуулагджээ.