
Үндэсний номын баярыг нийслэлчүүд хавар, намрын улиралд хоёр удаа тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Тус баяраар 100 гаруй асарт аймаг, нийслэлийн номын сан, хэвлэлийн газар, зохиолч, яруу найрагч, номын соёлыг сурталчлах номын хорхойтнууд цуглан уран зохиол, танин мэдэхүй, гоо зүйн соёлыг түгээхээр нэгддэг билээ.
13 дахь жилдээ зохион байгуулж буй энэ удаагийн номын баяр есдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болох юм. Үүнд ОХУ-ийн зохиолчид, Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн төлөөлөл хүрэлцэн ирж, ОХУ-д утга зохиолын мэргэжлээр хэрхэн суралцах талаар мэдээлэл өгөх аж. Мөн зохиолч, яруу найрагчдын уулзалт, чөлөөт уншлага болох төдийгүй орчуулгын болон дотоодын шинэ номнуудыг танилцуулах өдөрлөг болно.
Э.Булган