
Өнөөдөр гадаа 26 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
9 дүгээр сарын 05-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 248 дахь өдөр бөгөөд он дуусахад 117 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 26 хэмийн дулаан бол шөнөдөө 11 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 7, таван шар мэнгэтэй хөхөгчин могой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал бие эрхтний хүч сайжрах гэнэ. Энэ өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2674.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.60, юань 373.50, вон 2.19 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын автомашины парк шинэчлэх ёслолын арга хэмжээ Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах Гаалын баталгаат агуулахын гадна талбайд болно.
- MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас Зориулалтын бусаар ашиглаж буй болон нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй байршуулсан чингэлэгүүдийг албадан буулгах, нүүлгэн шилжүүлэх асуудлаар Баянгол дүүргийн ЗДТГ-аас мэдээлэл хийнэ.
- Нүүрсний салбарын худалдаа хөрөнгө оруулалтын олон улсын "Coal Mongolia-2019" чуулга уулзалт, үзэсгэлэн ес дэх жилдээ Шангри-Ла зочид буудалд болно.
- 09.00 цагаас МУИС-ийн Номын сангийн 502 тоотод “Төв Ба Зүүн Хойд Азийн Уур амьсгалын өөрчлөлт, Хүрээлэн буй орчин" /ICCCECNEA/ сэдэвт олон улсын анхдугаар хурал болно.
- 11.00-12.00 цагт “Оюу толгой” компани “Хос-Аз” гутлын үйлдвэртэй ханган нийлүүлэлтийн гэрээ байгуулах үйл ажиллагаа болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Энэтхэг улсад Багш нарын баярын өдөр тохиож байна.
- 1534 онд Францын судлаач, эрдэмтэн Жака Картьегийн канад руу явуулсан далайн аялал дууссан.
- 2000 онд Протон Пуужин зөөгчийг амжилттай хөөргөсөн.
- 1905 онд Портсмушейн найрамдлаар Орос Японы дайн төгссөн (Орос Японд Порт-Артур ба Өмнөд Солонгосыг Японы нөлөөнд байхыг зөвшөөрсөн).
- 1990 онд Мөсөн гүнж хэмээгддэг БНСУ-ын уран гулгалтын тамирчин, 2010 оны Олимпийн аварга, 2014 оны мөнгөн медальт Ким Юна /Kim Yuna/ мэндэлжээ.
- 1996 онд АНУ-д болсон 115 миллийн хурдтай хар салхи газрын нуранги үүсгэж, 3 тэрбум ам.долларын хохирол учруулж, 27 хүний амь насыг авч оджээ.