
Өчигдөр буюу есдүгээр сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн байранд хүн нас барсан байна гэсэн дуудлага 04:00 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газар дээр очиход 40 настай эмэгтэйг хамтран амьдрагч 53 настай, Баярсайхан гэгч этгээд амь насыг нь хороогоод, зугтсан байжээ. Сэжигтэн хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.
