
Өнөөдөр гадаа 18 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
9 дүгээр сарын 06-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 249 дахь өдөр бөгөөд он дуусахад 116 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 18 хэмийн дулаан бол шөнөдөө 13 градус дулаан байх нь ээ. Бороо орох юм байна.
- Билгийн тооллын 8, дөрвөн ногоон мэнгэтэй улаан морь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нас уртсах гэнэ. Энэ өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2674.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.60, юань 373.50, вон 2.19 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагаас Барилга, хот байгуулалтын яамны "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ", БАРИЛГАЧДЫН БАЯР-2019 арга хэмжээ барилгачдын талбайд болно.
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Үндсэн хуулийн асуудлаар залуус байр сууриа илэрхийлнэ.
- 09.00 цагт Блью скай зочид буудлын 2 давхарт "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн дунд хугацааны хамтарсан үнэлгээний урьдчилсан үр дүнг танилцуулна.
- Баянгол дүүргийн “Нээлттэй Номын Сан”-гийн нээлт 11.00 цагт болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Пакистан улсад Цэргийн баяр тохиож байна.
- 1986 онд Истанбулд "Абу нидал" бүлгэмийн 2 террорист халдлага үйлдэж, 22 хүний амийг авч, 6 хүнийг шархдуулжээ.
- 2009 онд Филлипинд "SuperFerry 9" усан онгоц живж, онгоцонд явж байсан 971 хүнээс ердөө 10 хүнийг л аварч чаджээ.
- 2018 онд аялж болох Европын соёлын хоёр дахь том нийслэлээр Леовертен тодорсон юм.