
Гондурасын дээд шүүх тус улсын тэргүүн хатагтай асан Роса Элен Бонильод 58 жилийн хорих ял оноосон тухай Reuters агентлаг мэдээлжээ. “Тэргүүн хатагтай асан Роса Элена Бонилла хөрөнгө мөнгө завшсан, залилан хийсэн хэргээр 58 жилийн хорих ял сонслоо” гэж Гондурасын дээд шүүхийн төлөөлөгч Карлос Сильвагийн үгийг тус агентлаг иш татжээ. 52 настай Бониллагийн өмгөөлөгч түүний буруугүй бөгөөд давж заалдах шатны дээд шүүхэд гомдол гаргана гэдгээ мэдэгдсэн байна. Өнгөрсөн наймдугаар сарын 20-нд Гондурасын анхан шатны шүүх Роса Бониллаг "залилангийн найман хэрэгт, мөн гурван удаагийн эд хөрөнгийг завшсан хэрэгт буруутгаж" дээд хэмжээ нь 87 жилийн хорих ял оноосон байжээ. Тэргүүн хатагтай асаныг өнгөрсөн оны сүүлээр саатуулсан аж. Түүний нөхөр Лобо Бонилла Гондурасыг 2010-2014 оны хооронд удидаж байсан юм.