
Өнөөдөр гадаа 16 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
9 дүгээр сарын 09-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 252 дахь өдөр бөгөөд он дуусахад 113 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 16 хэмийн дулаан бол шөнөдөө 2 градус дулаан байх нь ээ. Бороо орох юм байна.
- Билгийн тооллын 11, нэг цагаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрхтэн хурц болох гэнэ. Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2673.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.80, юань 375.50, вон 2.21 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагаас УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Монголын хүний төлөө намаас “Хуульчдад асуулга хүргүүлэх тухай” сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ.
- 10.00 цагаас УИХ-ын байнгын хороод хуралдана.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Коста Рика улсад Хүүхдийн баярын өдөр тохиож байна.
- Мөн өнөөдөр бол Украйн улсын Зэвсэгт хүчний өдөр юм байна.
- 1991 онд Бразилийн алдарт хөлбөмбөгийн тамирчин Оскар мэндэлжээ.
- 1999 онд Японы SEGA компани анхныхаа 128 битийн тоглоомоо гаргажээ.
- 2015 онд II Элизабет хатан хаан Нэгдсэн вант улсын хамгийн удаан хугацаанд хаан ширээнд заларч буй хатан хаанаар тодорчээ.