
Өчигдөр /2019.09.08/ Хятадын Вейюань мужид орон нутгийн цагаар 06:42 цагт газар хөлдөлт болжээ. Газар хөдлөлтийн голомт 10 км гүнд байсан гэж эх сурвалжууд мэдээлжээ. Газар хөдлөлтийн улмаас нас барагсдын тоо 63 хүрч 3 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Мөн 63 сууринд их хэмжээний хохирол учирчээ. Гамшгийн бүсэд 10 мянга гаруй хүн байгаа бөгөөд бараг бүгд ямар нэгэн хэмжээгээр материаллаг хохирол амсаад байгаа аж.